Л.Отгонтуяа
Доктор (Ph.D.), профессор
Мэргэжил эзэмшсэн байдал:
§ 1992 онд ОХУ-ын Санкт-Петрбургийн Санхүү, эдийн засгийн их сургуулийг төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн
§ Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт (ТЗУХИ)-ийг 1997 онд Төрийн удирдлагын менежер, 1998 онд Бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй төгссөн
§ 2007 онд Удирдлагын академид Удирдахуйн ухааны доктор (PhD)-ын зэрэг хамгаалсан.
Ажлын туршлага:
1992-1994 онд Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын орлогч
1994-1997 онд Дундговь аймгийн ЗДТГ-ын Санхүү, эдийн засаг, үйлдвэрлэлийн хэлтэст Төсвийн мэргэжилтэн
1998-2024 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын тэнхимийн багш, ахлах багш, Нийгмийн удирдлагын тэнхимийн эрхлэгч, Удирдлагын академийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Удирдлага, бодлого, судлалын хүрээлэнгийн захирал, Эдийн засаг, санхүүгийн удирдлагын тэнхимийн багш дэд профессор, профессор
2020-2023 онд УИХ-ын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөл (ТТБЗ)-ийн хараат бус гишүүн, 2024 оноос өнөөг хүртэл ТТБЗ-ийн орон тооны гишүүн
Мэргэжил дээшлүүлсэн байдал:
1994 оноос өнөөг хүртэл төсөв, төрийн санхүү, төрийн захиргаа, худалдан авах ажиллагаа, жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт, гүйцэтгэлийн удирдлага, бодлогын нөлөөллийн үнэлгээ, насанд хүрэгчдийн сургалтын арга зүй зэрэг мэргэжил дээшлүүлэх, сургагч багш бэлтгэх 90 гаруй сургалтад хамрагдсан.
Мэргэжлийн бүтээлүүд:
Төрийн санхүүгийн удирдлага, төсвийн шинэчлэл, төсвийн зарлагын төлөвлөлт, жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт, худалдан авах ажиллагаа, орон нутгийн төсвийн удирдлагын чиглэлээр нэг сэдэвт бүтээл, сурах бичиг, ном, гарын авлага 22, судалгааны болон зөвлөх үйлчилгээний тайлан 32, эрдэм шинжилгээний илтгэл 23, эрдэм шинжилгээний өгүүлэл 26, орчуулга, номд бичсэн бүлэг, зүйл 7, редакторласан бүтээл 8 нийт 118 мэргэжлийн бүтээлтэй.
Удирдах зөвлөл 5 гишүүнтэй
А.Мөнх-Оргил Ph.D.