Ажил, амьдралаа өөрчлөх, зорилго тэмүүлэлтэй амьдрахад чиглүүлэх, төрийн албан хаагчдын карьерын боломжийн талаар танилцуулж ярилцах цахим групп сургалтыг холбооны гүйцэтгэх захирал хөтлөн явуулдаг.
Тус сургалтад хамрагдснаар өөрийн өнөөдрийн ажлын карьерыг ирээдүйтэй холбон хэрхэн төлөвлөх, сурч хөгжих ямар боломжууд байдаг талаар бусдын туршлага, мэргэжлийн коучийн удирдлага дор суралцах боломжтой.
Сургалтад хамрагдахын тулд тус линкээр орж бүртгүүлнэ үү.
Бямбын өглөөний карьер коучингийн эхлэл болох "Таны өнөөдрийг ирээдүйтэй холбоё" сургалт эхний улирал эхэллээ.
Олон жилийн туршлагатай мэргэжлийн коучтэй хамтран карьерын төлөвлөлтөө эхлүүлээрэй.
Бямба гаригийн өглөөний хоёрхон цагийг өөртөө зориулаарай.
Төрийн албан хаагчид илүү тохиромжтой ч төрийн албанд ажиллах сонирхолтой, карьераа өөрчлөх, хөгжих хүсэлтэй хэн бүхэнд нээлттэй.
Доорх линкээр орж өөрийн боломжит цагийг сонгож, хүсэлтээ явуулаарай. Оролцогчийн тоо хязгаартай тул таны оролцоо баталгаажиж майл ирэхээр цагтаа сургалтандаа оролцоорой.
https://docs.google.com/.../1FAIpQLSdo8FGg.../viewform...
Сургалт бяцхан төлбөртэй шүү